Мэргэшсэн менежмент нь аливаа үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтын дараах салшгүй, амин чухал хэсэг гэдгийг бид өдөр тутмынхаа үйл ажиллагаагаар баталгаажуулан авч байдаг. Барилга байгууламжийн бүтээн байгуулалт, хөгжүүлэлт нь өөрөө том сорил боловч олон улсын шаардлага, стандартыг хангасан зөв менежментийг бүтээн байгуулалтын дараа хэрэгжүүлэх нь аливаа үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг ирээдүйд нэмэгдүүлэх, ашиг орлогыг урт хугацаанд хадгалахад хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг. Монгол улсын барилгын салбарын үсрэнгүй хөгжлийг дагаад үл хөдлөх хөрөнгийн зөв менежмент, үүнийг хэрэгжүүлэх мэргэшсэн хамт олны хэрэгцээ, шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа билээ. Энэхүү салбар манай улсад харьцангуй шинэ салбар ч манай компанийн мэргэшсэн баг хамт олон “Үл Хөдлөх Хөрөнгийн Менежментийн шилдэг сонголт, түүчээлэгч компани болно” хэмээх эрхэм зорилгынхоо төлөө ажиллаж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үл хөдлөх хөрөнгийн менежментийн стандарт, шинэ соргог менежментийн арга барилыг бид цаг тухай бүрт нь нутагшуулж захиалагч нартаа хамгийн чанартай үйлчилгээ үзүүлэгч найдвартай түнш нь байх нь М-Си-Эс Эстэйтс компанийн туулийн зорилго юм.